агшин цомог

Тусламж

Түгээмэл асуулт

Эхлэх

Бүртгүүлэх шаардлагатай юу?
Үгүй. Бүртгэлгүйгээр цомог эхлүүлж болно, гэхдээ тэр цомог 7 хоногийн дараа устна. Google дансаараа нэвтэрвэл цомог тань дансанд хадгалагдаж, өөр төхөөрөмжөөс ч нээгдэнэ.
Ямар зураг оруулж болох вэ?
JPG, PNG, WEBP, мөн iPhone-ий HEIC. Нэг зураг 25MB хүртэл, нэг цомогт 500 хүртэл зураг. Зураг дахин шахагдахгүй — хэвлэлд эх чанараараа очно.
Зургаа хэрхэн хуудаслах вэ?
Засварлагчийн доод эгнээнээс «Авто» дарвал зургууд авсан огноогоор нь хуудсуудад тарж, бүдэг болон давхардсан зураг алгасагдана. Дараа нь зураг бүрийг чирж, загварыг сольж, бичвэр нэмж өөрийнхөөрөө засна.

Хамтдаа бүтээх

Гэр бүлийнхнээ хэрхэн урих вэ?
Цомгийн хуудасны «Хамтдаа бүтээх» хэсгээс холбоос үүсгээд чатдаа илгээнэ. Нээсэн хүн нэрээ бичээд л орно — бүртгэл, Google данс хэрэггүй.
«Зураг нэмэх хүн», «Засварлах хүн» хоёр юугаараа ялгаатай вэ?
Зураг нэмэх хүн зургаа оруулж, таалагдсан зурагтаа зүрх дарна. Засварлах хүн үүнээс гадна цомгийн хуудсыг засна. Урих, хасах, хуваалцах, устгахыг зөвхөн цомгийн эзэн хийнэ.
Хоёр хүн зэрэг засвал юу болох вэ?
Нэг дэлгээсийг (хоёр нүүрийг) нэг л хүн засна; нөгөө хүнд «… засаж байна» гэж харагдана. Өөр дэлгээсийг зэрэг засаж болно, өөрчлөлт нь шууд харагдана.
Зүрх юунд хэрэгтэй вэ?
Бүх зураг хуудсанд багтахгүй үед «Авто» хамгийн олон зүрхтэй зургуудыг түрүүлж авна.

Хуучин зураг, AI засвар

Бүдгэрсэн, хар цагаан зургаа засуулж болох уу?
Болно. Цомгийн сангаас зураг дээрээ дараад «AI-аар засуулах»-аас үйлчилгээгээ сонгоно. Захиалга agshin.app дээр өгөгдөж, бэлэн болмогц засагдсан зураг цомгийн санд тань өөрөө нэмэгдэнэ. Анхны зураг хэвээр үлдэнэ.
AI засварын үнэ хэд вэ?
agshin.app-ын үнээр, зураг тус бүрд. Үр дүн таалагдахгүй бол нэг удаа үнэгүй дахин гаргуулна.

Үзэх, хуваалцах, хэвлэх

Бэлэн цомгоо хэрхэн үзүүлэх вэ?
Цомгийн хуудасны «Хуваалцах» хэсгээс холбоос үүсгэнэ. Холбоостой хүн бүр ном шиг эргүүлж үзнэ; засах боломжгүй, хуудсанд тавиагүй зураг харагдахгүй. Хуваалцахаа болиход холбоос тэр дороо хүчингүй болно.
Хэвлүүлэхэд юу хэрэгтэй вэ?
Цомгийн хуудаснаас «Хэвлэх файл» руу орж PDF-ээ үүсгэнэ. Хоёр файл гарна: дотор хуудсууд ба хавтас. Хэвлэлийн газартаа хоёуланг нь өгнө.
«Шалгах» юуг анхааруулдаг вэ?
Хэвлэхэд бүдэг гарах жижиг зураг, хоосон нүд, хуудасны ирмэгт хэт ойр бичвэр, нугалаас дээр таарсан царай. Улаан тэмдэгтэйг заавал засаарай.
Зураг маань хэр удаан хадгалагдах вэ?
Цомгийг сүүлд нээснээс хойш 12 сар. Устахаас 30 хоногийн өмнө и-мэйлээр сануулна; нэг удаа нээхэд л дахин 12 сараар сунгагдана. Цомгоо хүссэн үедээ өөрөө устгаж болно.

Хариултаа олсонгүй юу? agshin.app-ын тусламж-аас холбоо барих хаягийг үзнэ үү.